СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-07-31

5-11 насныхныг маргаашаас эхлэн вакцинжуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Цар тахлын дараагийн давлагааны эрсдэлээс сэргийлж 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан талаараа өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-аас мэдээлсэн.

Энэ дагуу тус насны бүлэгт хамаарах хүүхдүүдийг маргаашаас /2022.08.01/ эхлэн дархлаажуулна. Гэхдээ энэхүү дархлаажуулалт нь сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учир эцэг, эхчүүд хүүхдээ вакцинд хамруулах эсэхийг шийдэх юм.

Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна. Иймд 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэг хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ

Иргэн та маргаашаас эхлэн /2022.08.01/ 5-11 насны хүүхдээ вакцинжуулалтад хамруулах бол харьяа дүүрэг харгалзахгүй дурын вакцины цэгт очих боломжтой гэж ЭМЯ-аас мэдээллээ.

Мөн 5-11 насныхан болон 12-17 насныханд ээлж дараатай дархлаажуулалт хийх салбарын сайдын тушаал шийдвэрийг гаргахдаа олон улсад хийж буй вакцинжуулалтын үр дүн, олон улсын судалгаа шинжилгээний үр дүнг харгалзсан гэдгийг тодотгов. 

Ташрамд дурдахад, сүүлийн 24 цагт Ковидын 248 тохиолдол батлагдсан. Улсын хэмжээнд нийт 2077 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.