Хог ачиж, тээвэрлэх зургаан шинэ автомашины түлхүүрийг ТҮК-ийн ажилчдад гардуулан өглөө.
Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад дүүргийн ЗДТГ-ын зүгээс Хьюндэй HD72 маркын 3,5 тоннын даацтай, сүүлийн үеийн шинэ дэвшилтэд төхөөрөмжөөр тоноглогдсон хог тээвэрлэх зургаан шинэ автомашиныг хүлээлгэн өгчээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд иргэдийн хоггүй, эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 2021 онд хог тээврийн 10 шинэ автомашиныг шийдвэрлэж парк шинэчлэлт хийсэн бол энэ онд 18 шинэ автомашин нийлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.