"КОВИД-19"-ийн 56 тохиолдол Өмнөговь аймагт батлагдав
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 269 хүн "КОВИД-19"-ийн халдвар авсан нь батлагджээ.
Илэрсэн тохиолдлуудын 157 нь Улаанбаатар хотод, 112 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 944,720 болов.
Мөн сүүлийн 24 цагт 892 хүн эдгэрсэн бол 11,207 хүн хяналтад байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлыг аймгуудаар авч үзвэл,
- Архангайд зургаа
- Баян-Өлгийд тав
- Говь-Алтайд хоёр
- Дархан-Уулд тав
- Орхонд нэг
- Өмнөговьд 56
- Төв аймагт 16
- Увсад 11
- Ховд аймагт 10 тохиолдол бүртгэгджээ.
Ийнхүү халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд амны хаалтаа тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.