"Амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдах нь бага харин халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна"
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа эмнэлгийн ачаалал болон орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа:
-"Ковид-19" халдварын гол шинж тэмдэг болсон амт болон үнэрлэх мэдрэмж алдагдах нь бага харин халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг их давамгайлж байна. Мөн нэмэлтээр гүйлгэх, толгой өвдөх, булчин өвдөлт нэмэлтээр илэрч байна.
Ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих зэрэг хөнгөн шинж тэмдгүүдийг гэрийн нөхцөлд эмчилж болно. Харин хүчилтөрөгчийн хэмжээ буурах, толгой эргэх, амьсгал давчдах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад хандан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.
Энэ удаагийн BA.5-ын нууц үе харьцангуй богино. Өмнөх омикрон BA.1, BA2-оос хагас өдөр богино буюу 2-3 хоног байгаа нь нэг хүнээс нөгөө хүнд халдварлах хурд нь 0.65 буюу илүү хурдацтай тархаж буй нь ажиглагдаж байна.
Халдвар авсан хүмүүсийн 66 хувьд хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч байна. Гэхдээ энэ бол улирлын харшил, ханиадны үе давхцаж байгаа учир хүмүүс эндүүрч тусгаарлагдахгүй байх эрсдлүүд гаргаж байна. Тийм учраас харшлын шинж тэмдэг байж болох ч гэсэн "Ковид-19"-ын халдвар байх өндөр магадлалтай тул маскаа зүүж, зайгаа барьж, гэрээсээ ажиллаж, амьдралын дэглэмээ бусдынхаа төлөө өөрчилж гэрээрээ эмчилгээ хийх нь зөв.
Мөн хоолой өвдөх шинж тэмдэг 65 хувьд нь тохиолдож байна. Энэ удаагийн өвдөлт их хорссон, аргасан энгийн хоолой өвдөлтөөс өөр байна. Энэ үед их хэмжээний шингэн уухад хоолойн өвдөлтийг эмчлэхэд тустай байгаа нь эмчилгээний явцад харагдаж байна.
Толгой өвдөх шинж тэмдэг нь нийт хүмүүсийн 64 хувьд илэрч байна. Нэг ханиалгаад зогсохгүй байх ханиалга 10 хүн тутмын дөрөвт илэрч байна.
Энэ тохиолдолд ханиалга дарах эм уух, халуун бүлээн зүйл уух эмчийн зөвлөгөөний дагуу гэрээрээ эмчлэх боломжтой.
Энэ удаад эрсдэлт бүлгийн бус хүмүүсийг гэрээр эмчлүүлэх стратеги барьж байна. Харин өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд эрсдэлт бүлгийн архаг суурь өвчтэй хүмүүсийг хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулж байна гэв.
Н.Номин-Эрдэнэ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.