“Монполимет” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ
"Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, голын усанд шороо оруулж усны урсгалд нөлөөлсөн байсныг тогтоож үйл ажиллагааг зогсоолоо" хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.
Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах “Монполимет” ХХК нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг зөрчин Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, туул голд шороо оруулж усны урсгалд нөлөөлсөн байсныг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хяналтаар илрүүлж үйл ажиллагааг нь зогсоожээ.
Мөн илэрсэн зөрчлийг арилгаж, хамгаалалтын бүсийг чөлөөлөх мэдэгдэл өгсөн аж.
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу голын сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.