Олимпийн аварга Алина Загитова Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилжээ

ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчин, Олимпийн аварга, дэлхийн аварга Алина Загитова Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зочилжээ.

Энэ үеэр дэлхий дахинд сая сая үзэгчтэй уран гулгалтын спортыг манай оронд хөгжүүлэхэд Монголын сонирхогч байгууллага, бизнес, спортын зүтгэлтнүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна. 

Нэрт тамирчныг Элчин сайдын яаманд цаг гарган хүрэлцэн ирсэнд Элчин зөвлөх Д.Хасар талархал илэрхийлж, мөсөн дээрх хоккей, уран гулгалтын тэмцээнүүдийг монголчууд шимтэн үздэгийг сонирхуулж, залуу тамирчны их спортын ертөнцөд үзүүлсэн онцгой амжилтаар манай спортын хорхойтнууд бахархдагийг дуулгав.

Улаанбаатар хотод олон улсын олимпийн хорооны үндсэн шаардлагуудыг хангасан, 2500 хүний суудал бүхий өвлийн спортын Мөсөн өргөө жилийн өмнө ашиглалтад орсныг Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд танилцуулсан байна.

Мөсөн өргөөг бүтээн байгуулсан

Энэ үеэр “Степпе арена” компанийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан олимпийн аваргатай цахимаар холбогдож, боломжит хамтын ажиллагааны тодорхой санал тавьсныг Алина Загитова болон түүний менежер Мария Купцова нар сонирхон хүлээн авч, ажил хэрэг болгох талаар илүү нарийвчилж ярилцахаар тогтсон байна. 296234606 418956743603238 109954835549892604 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.