“Монполимет” ХХК Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлож байжээ
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.
Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах “Монполимет” ХХК нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг зөрчин Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, туул голд шороо оруулж усны урсгалд нөлөөлж байжээ.
Уг зөрчлийг 2022 оны долдугаар сарын 27-ны өдрийн хяналтаар илрүүлж үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн арилгаж хамгаалалтын бүсийг чөлөөлөх мэдэгдэл өгч ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.