СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.

2022 оны 08 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бүртгэж, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотын харьяат байх
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
  • 168 см-ээс дээш өндөртэй
  • Биеийн зөв хөгжилтэй
  • Цэргийн алба хаасан бол давуу тал болно
  • Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй /гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:

1. Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл

2. Ял шийтгэлийн лавлагаа

3. Төрийн албан хаагчийн анкет

4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн найман хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих

5. Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх

6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх

7. Хорооны Засаг даргын тодорхойлолт

8. Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт

9. Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр

10. Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Холбоо барих утас: 88078737

Эх сурвалж: ЦЕГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.70

etseg ehee medehgui unchin hunii ehner nuhur baiwal yah ym

Hurelsukh
1 жилийн өмнө
64.119.23.156

Tsagdaa bol buunii nohoi

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.93

Dotoodin tsergt ajlj bgaa bol yj orh we

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.