ШУУД: С.Эрдэнэ: Намын байр суурийг дагахгүй бол хариуцлага хүлээлгэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах байр суурийг баримталж байгаа билээ. Тус бүлгийн 9 гишүүнээс хоёр гишүүн буюу Л.Болд, Ж.Батзандан нар бүлгийнхээ эсрэг байр суурьтай байгаа төдийгүй Засгийн газрыг дэмжиж байгаа гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Нам нэгдмэл байр суурьтай. Хэрэв бүлгийнхээ шийдвэрийг дагахгүй бол дүрмийн дагуу тэдгээр хүмүүст хариуцлага тооцно. Санал хураалтын дүнг харж байя. Дараа нь яах эсэхээ шийднэ гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.