- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Өнөөдөр буюу 2022 оын долдугаар сарын 26-ны 14.00-14.30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 1-р багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсээд байна.
Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж байна. Одоогоор талбай дээр эвдрэлийн тоо хэмжээг тогтоож, хэрхэн засварлах талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж байгаа тул зорчигч та бүхэн үер усны аюулаас сэрэмжилж анхаарал болгоомжтой зорчихыг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Байгаль хүртэл шалгуур тавьж байна комисс нь нүдээ аниад гарын үсэг зурах бсн бх даа
Дарханы зам гэлтгүй ер нь бол зам маш муу чанартай бна.Автотээврийн үндэсний төв замын хураамжийг төвлөрүүлж авдаг.Замыг хувийн компаниуд барьдаг нь зам ашигласны татвартай ямар ч холбоогүй ба эдгээр компаниудтай хариуцлага тооцоход бэрхшээлтэй.Зам барих болон замын талаар хураамж бусад авто замтай холбоотой бүх асуудлуудыг Зам тээвэр хөгжлийн яам өөртөө бүхэн хариуцаж авах шаардлагатай бна.Авто тээврийн үндэсний төв нэртэй газар нь зам тээврийн яаманд харьяалалгүй аргацаасаар өдрийн хүрч бна.Учир нь:шадар сайд амар сайханы хадам дүү Гүр соронзон нь энэ байгууллагыг удирдах нэрээр мөнгө угааж хараалгуулж өдийг хүрсэн нь бгаа нь үнэн шүү.
ЗАМГҮЙ БОЛООД 6 ЖИЛ БОЛЖ БАЙНА!!! ХИЧНЭЭН ХҮНИЙ АМЬ НАС , ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЗОЛИОСЛОН ХИЧНЭЭН ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ АВТОМАШИН ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ СҮЙРЭВ !!!
Нөгөө шинэ зам биш биздээ
Нөгөө шинэ зам биш биздээ