Баянгол дүүрэгт 240, Сонгинохайрхан дүүрэгт 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг "Цонбон тоосго" ХХК гүйцэтгэж, улсын комисс хүлээн авчээ.

Тус хорооны сургуулийн өмнөх насны 1111 хүүхэд хамран сургах тойргийн 162, 11, 242, 87-р цэцэрлэгүүдэд хамрагдаж байсан бөгөөд тус 13 дугаар цэцэрлэгт 240 хүүхдийг хамруулах юм. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг "Вивазоне" ХХК гүйцэтгэж, 2022 оны долдугаар сард барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллалаа.

Уг барилга ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баруун салааны хүүхдүүд Улсын цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.