Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Орчил Урсгал, Урт Хугацааны Прогнозын Судалгааны Хэлтэс (ОУУХПСХ)-ээс 2022 оны 8-10 дугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.
Наймдугаар сарын агаарын дундаж температур төв болон говийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадас Увсын ихэнх, Ховд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Дундговь, Дорнодын зүүн хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ.
Сарын дундаж агаарын температур VIII сард
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+12°C,
- Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+24°C,
- Бусад нутгаар +12...+20°C дулаан.
Сарын дундаж агаарын температур IX сард
- Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр +4...+8°С
- Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12... +18°С
- бусад нутгаар +8...+12°С дулаан.
Хур тунадасны хувьд VIII сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говиор 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм бороо ордог бол IX сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна. Харин X сард баруун аймгуудын зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 6–15мм, бусад нутгаар 2–5 мм хур тунадас ордог байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.