228 хүн шинээр коронавирусийн халдвар авчээ
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 228 тохиолдол шинээр батлагджээ.
Илэрсэн халдварын 130 нь Улаанбаатар хотод, 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 937,971 болж нэмэгдэв.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл,
- Дорноговьд 11,
- Дундговьд зургаа,
- Өмнөговьд 76,
- Сүхбаатарт таван тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 158 хүн эдгэрсэн бол одоогоор 6,632 хүн хяналтад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.