Алтай Таван Богд чиглэлд аялагчдын хогийг худалдаж авна
Алтай Таван Богд чиглэлд аялагчдын урсгал их байдагтай холбогдуулан Ербахыт хэмээх иргэн судалгааны зориулалтаар аялагчдын хогийг 5-10 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа аж. Ингэхдээ дараах мэдээллийг нийтэд хүргэжээ. Тодруулбал,
- Буцах замдаа хогоо Манай Улаанхус сумын төвд авчраад өгвөл их хэрэгтэй байна.
- Зөвхөн өөрсдийн хэрэглэсэн зүйлсийн хог байх. Түүсэн хог авахгүй.
- Авчирч өгсөн хогийг ангилаад судалгааны датануудыг цуглуулсаны дараа зориулалтын цэгт аваачиж булах юм.
- 9002-2233 дугаараар холбогдох боломжтой гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.