СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-07-22

БШУЯ: Хувийн цэцэрлэгүүд салбар байгуулбал хувьсах зардал, хоолны мөнгө олгох боломжтой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

“Мандах нар” цэцэрлэг Баянзүрх дүүрэгт 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тус цэцэрлэг 3 бүлэгт 50 хүүхдийг 280 мянган төгрөгийн төлбөртэйгээр хамруулдаг байжээ.

Нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээг шинэчлэн тогтоосон, хувьсах зардлыг нэмэгдүүлж олгох болсонтой холбоотойгоор хамран сургах тойргийнхоо 20 хүүхдийг нэмэлтээр хүлээн авч энэ хичээлийн жилд 70 хүүхдийг сургах гэж байна.

"Мандах нар" цэцэрлэгт ажлын хэсгийн гишүүд ажиллах үеэр цэцэрлэгийн эрхлэгч өөр салбар байгуулах боломжтой тухайгаа дуулгаж байлаа. Хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа өргөтгөн, салбар, сүлжээ цэцэрлэг байгуулбал хувьсах зардал, хоолны мөнгө олгох, багш боловсон хүчнээр хангах боломжтой аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.59

Хувийн цэцэрлэгүүд олон хүүхэд бичиж,улсаас төсөв мөнгө авдагаа зогсоох хэрэгтэй.Яг ирж байгаа хүүхдэд нь тохируулж санхүүжилт өгөө.Журнал дүүрэн хүүхэд бичээд, ирдэг нь 5,10 л бдаг шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.