СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-21

Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчнөөр 95 үхэр өвчилснийг устгажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Дорнод аймгийн Онцгой комиссын 2022 оны долдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор аймгийн хэмжээнд болон нийслэл, бусад аймаг, сумдад амьд үхэр болон үхрийн мах, түүхий эдийг тээвэрлэх, худалдан борлуулах, нийтийн хэрэгцээнд нийлүүлэхийг үргэлжлүүлэн 10 хоног буюу 2022 оны наймдугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд хориглох шийдвэр гаргажээ. 

Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин анхны тохиолдол 2022 оны зургаадугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн бол сүүлийн тохиолдол 2022 оны долдугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн.


Дорнод аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн газартай хамтран тус өвчний голомтыг цомхотгох, тэмцэх арга хэмжээг шуурхай авч, голомтот бүс нутагт хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа хэмээн мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.