323 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдав
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагджээ.
Батлагдсан тохиолдлуудын 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 934,357 болж нэмэгдээд байна.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл,
- Баян-Өлгий аймагт хоёр,
- Баянхонгорт дөрөв,
- Дархан-Уулд нэг,
- Дорноговьд дөрөв,
- Дундговьд дөрөв,
- Орхонд 10,
- Өмнөговьд 75,
- Сүхбаатарт зургаа, Увсад ес,
- Ховдод 13 бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 145 хүн эдгэрсэн бол одоогоор 3,628 хүн хяналтад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.