СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элчин сайд Ш.Батцэцэг Уругвайн Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичиг барив

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Луис Лакайе Поуд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Энэ үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Л.Лакайе Монголын Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух анхны Элчин сайд болж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
202.126.88.166

Urugvai ulstai bid yamar xaritsaatai bdag ve? Zarim xariltsax shaardlagagui ulsuudad elchin saidiin yaam baiguulax n xer onovchtou ve? isreal ulsad manai elchin saidiin yaam bna u? Arabiin ulsuudad bga yu?

Зочин
1 жилийн өмнө
24.64.225.40

Куба суугаа элчин сайд бусад латин Америкийн орнуудад хавсран үүргээ гүйцэтгэдэг байх аа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.