СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-19

АТҮТ: Дуудлага худалдааны дэнчин 100,000-2,000,000 төгрөг байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам” -ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд

Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:

  • 000А, АААА ​​​​ 2,000,000₮ /хоёр сая төгрөг/,
  • 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 ​​​​ 500,000₮ / таван зуун мянган төгрөг/,
  • 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ, бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000₮ / нэг зуун мянган төгрөг/

Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./

Худалдан авах гэрээний нөхцөл: .

Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.

Холбогдох утасны дугаар: 70070030, 1900-1234

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.