СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-18

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заасан байршилд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны байрны замын эсрэг талын 24 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөн, нийтийн зориулалтаар тохижууллаа. Тус 126.2 ам метр талбайд авто зогсоол, явган хүний зам, сандал, сүүдрэвч хийж, гэрэлтүүлэг суурилуулан, хогийн сав байршуулсан.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус ажлыг “Люкс даймонд” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.