СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баяр наадмын өдрүүдэд 12 алба хаагч Туул гол дагуу хяналт тавин ажиллажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Туул голын сав газрын захиргаанаас баяр наадмын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүлийн хуваарь гарган 12 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт тавин ажиллажээ.

“Аж ахуйн нэгж ус асгаж байна” гэх иргэний цахим сүлжээнд байршуулсан гомдол мэдээллийн дагуу шалгахад “The one center” нэртэй худалдаа, үйлчилгээний төвийн өргөтгөлийн барилгын дээврийн ус зайлуулах хоолойноос гарсан ус болохыг тогтоолоо.

Туул голын сав газрын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 22 аж ахуйн нэгжид гадаад дотоодын иргэдийн ая тух, аюулгүй байдлыг хангаж, болзошгүй үер усны эрсдэлээс сэргийлэх, хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, ил задгай хог хаяхгүй байх талаар Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны долдугаар сарын 08-ны өдрийн 03/450 дугаартай “Зөвлөмж”-ийг хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа хэмээн мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.