СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-18

ОБЕГ: Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 75 дуудлагаар ажиллав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Баяр, амралтын өдрүүд буюу энэ сарын 08-18-ны өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 36, объектын гал түймрийн 39, нийт 75 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалж, 120 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 29 хүн /24 том хүн, 5 хүүхэд/нас барж, 15 хүн /8 том хүн, 7 хүүхэд/ гэмтэж бэртжээ.

Тодруулбал, Баяр, амралтын өдрүүдэд объектын гал түймэр, усны осол, зам тээврийн ослын дуудлагууд зонхилж, Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бол 1 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр иргэдийн 18 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа юм.

Зам тээврийн ослын 5 удаагийн дуудлагаар ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдан амь насаа алдсан 2 иргэний цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад, бэртэж, гэмтсэн 15 иргэний амь насыг авран хамгаалж, анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.