МУГТ Б.Сэр-Од хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцож, 26-р байрт шалгарлаа
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од АНУ-ын Ореган мужид болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн төрөлд оролцож, 26 дугаар байрт шалгарлаа.
Тэрбээр хоёр цаг 11 минут 39 секундэд барианд оржээ. Түүний хувьд хөнгөн атлетикийн ДАШТ-д тасралтгүй арван удаа оролцож байна. Хөнгөн атлетикийн ДАШТ-д арав буюу түүнээс удаа оролцсон тамирчид дэлхийд ердөө гуравхан байдаг аж. Хэрэв МУГТ Б.Сэр-Од "Парис-2024" зуны олимпод уралдвал нийт зургаан олимпийн марафонд уралдсан агуу амжилтын эзэн болох юм.
Сануулахад, Б.Сэр-Од ирэх аравдугаар сард 41 нас хүрнэ. Тэгвэл марафоны тамирчдын оргил насыг 37-45 гэж үздэг байна.
Түүнийг дэлхийн "дэвжээнд" 20 жил уралдаж буйг олон улсын спортын хэвлэлүүд онцолсоор байна.
Н.НОМИН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.