АИ-92 автобензиний үнэ энэ оныг дуустал тогтвортой байна

Өчигдөр буюу 2022 оны долдугаар сарын 16-ны өдөр дизель түлш болон АИ95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн билээ. Тэгвэл АИ-92 автобензиний үнэ энэ оныг дуустал тогтвортой байна гэдгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдэгдээд байна. 

Тэрбээр "УУХҮЯ-ны зүгээс өнгөрсөн 4-6 сард . Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнэ өнөөдрийг хүртэл литр нь 2390 төгрөгт хадгалагдаж байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн. Цаашид өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлэлцээр хийн ажиллаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.