Дархан аварга А.Сүхбат наадамд зодоглосонгүй
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны баруун талын тэргүүн магнайд хэн гарах вэ гэдэг дээр Дархан аварга А.Сүхбат маргаан өрнүүлжээ.
Тэрбээр эрэмбээрээ түрүүлж гарах ёстой гэдэг байр сууриа баяр наадмын комисст гаргасан байна. Наадмын комисс, Үндэсний бөхийн холбооноос гаргасан эрэмбийн дагуу байраа эзлэхийг сануулсан учраас Дархан аварга Г.Өсөхбаяр баруун талыг магнайлсан байна. Харин А.Сүхбат аварга баяр наадамд барилдахаас татгалзаж, цэнгэлдэх хүрээлэнг орхин гарчээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.