Наадмын өдрүүдэд өрх, дүүргийн эмнэлгүүд 10:00-15:00 цагт ажиллана
Баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж нийслэл, аймгуудын эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр ажиллуулна.
Сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүд долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд 10.00-15.00 цагийн хооронд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана.
Долоодугаар сарын 11-18-н хүртэл нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинетаар ажиллана. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин Яаралтай тусламжийн төв 24 цагийн турш тасралтгүй дуудлага үйлчилгээг үзүүлнэ.
Түүнчлэн ЭХЭМҮТ, Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт яаралтай тусламжийн үйлчилгээ, лаборатори, эхо, рентген 24 цагаар ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.