Тамирчин Ш.Энхийн-Од болон “Хү” хамтлагт Ерөнхий сайдын нэрэмжит шагнал гардууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шаравжамцын Энхийн-Од болон Хүннү рок “Хү” хамтлагт Ерөнхий сайдын нэрэмжит шагналаа гардууллаа.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гарган, сурталчлан таниулж, Монгол үндэстний үнэт зүйлийг бий болгож, Монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь оруулж байгаа Ш.Энхийн-Одын шагналыг аав, ээж нь гардаж авлаа.

үүү

Батламж гардуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-“Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй иргэн болон хамт олонд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг жил бүр, Төрийн далбааны өдрөөр олгохоор шийдвэрлэсэн. . Монголоос сагсан бөмбөгийн дэлхийн од төрөх болтугай, дэлхийд цуутай олон хамтлаг төрөх болтугай” гэлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.