Ч.Санжаадамба: Допингийн шийтгэлтэй бөхчүүд хугацаанаасаа өмнө барилдаж буй тул энэ жил зодоглохгүй

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба энэ жилийн наадмаар зодоглохгүй гэдгээ өчигдөр хэвлэлээр дамжуулан мэдэгджээ.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат зэрэг олон бөхчүүдийг тэгш ойн жил зүлэг ногоон дэвжээндээ хүндэтгэл үзүүлнэ гэж мэдэгдээд байгаа.

Тэгвэл энэ цаг үеийн залуу аваргуудын нэг болох . Тэрбээр, "Допингийн асуудал, допингтой бөхчүүдийг хугацаанаас нь өмнө барилдуулах шийдвэрүүд нэлээн эрт гарчихсан байсан. Одоо л танилцуулж байх шиг байна. Миний хувьд допинг хэрэглэсэн бөхчүүдийг хугацаанаас нь өмнө барилдвал барилдахгүй гэдгээ ард түмэндээ эрт хэлчихсэн байсан. Эр хүн хэлсэн ярьснаасаа буцаад барилдаад байвал муухай. Тиймээс энэ жилийн наадмыг өнжиж байгаа" гэжээ.

Мөн Ч.Санжаадамба аварга МҮБХ-ноос хэдхэн хоногийн өмнө гаргасан бөхчүүдийн эрэмбийг өөрчилсөн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд холбооны шийдвэрийг эртнээс мэдэж байсан учраас энэ жил наадмын бэлтгэлд гараагүй гэж нэмж хэлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.