?LIVE: Д.Үүрцайх: УИХ хариуцлага хүлээдэггүй учир популистуудыг "төрүүлж" байна
Энэ удаагийн “Халуун сэдэв” ярилцлагын буланд хуульч Д.Үүрцайх оролцлоо. Түүнтэй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар ярилцсан юм.
Хуульч Д.Үүрцайх:
-ҮХНӨ-өөр хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоотой болох зохицуулалт хэлэлцэгдэж байна. Мөн УИХ-ын өнөөгийн гишүүдийн тоо төлөөллийн зарчмыг хангахгүй байгаа явдал юм. Тухайлбал, гишүүдийн ажлын ачаалал их байгаа нь чанаргүй хууль батлагдах, иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлэхэд хүргэж байна.
Нөгөөтээгүүр, өнгөрсөн 30 жилийн хугацаанд 17 Засгийн газрыг огцруулахад Ерөнхийлөгч гол үүрэгтэй оролцсон байдаг. Иймд Ерөнхийлөгчийг сонгох зарчмыг өөрчлөх шаардлагатай гэж харж байна. 1992 оны Үндсэн хуулийн алдаанаас болж шүүхийн байгууллага ч улс төрчдийн байгууллага болж хувирсан.
Түүнчлэн ҮХЦ-ийн гишүүнийг есөн жилд нэг удаа томилдог болох зохицуулалт яригдаж байна.
Манайд УИХ-ын нэг гишүүн 50-60 мянган иргэнийг төлөөлж байна. Гэтэл дэлхийн жишигт 20-30 мянган хүнийг төлөөлж байвал зохистой гэж үздэг.
Иймд Үндсэн хуулийг 2024 оноос өмнө өөрчлөх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.