СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-05

🔴 LIVE: Улсын дээд шүүх 2023 онд 73 тэрбум төгрөг зарцуулах төсөл боловсруулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Комиссын 2023 оны төсвийн төслийн талаар хэлэлцэж байна. Улсын дээд шүүхийн төсвийг нэмэхийг Сангийн сайд Б.Жавхлан дэмжсэнгүй.

ХЗБХ-ны дарга С.Бямбацогт:

- 2022 онд Улсын дээд шүүхийн төсөв 9 тэрбум 900 сая төгрөг байсан. Өнөөдөр оруулж ирж байгаа төслөөр 73 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх жилийн төсвөөс хэдэн дахин нэмэгдүүлсэн байна. Үүн дотроо . Энэ нь өмнөх оноос 78 дахин их гэсэн үг. Төсвийн хэмнэлтийн хуулиар аль болох зардлаа хэмнэх тухай яриад байгаа гэтэл Дээд шүүхээс хэдэн зуун дахин төсвөө нэмэгдүүлэх гээд ороод иржээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Сангийн сайдын хэлж байгаа нэг зүйлтэй санал нэгдэж, нөгөөтэй нь нэгдэхгүй байна.Шүүх эрх мэдэл, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэй адилхан байгууллага. УИХ өөрсдөө төсвөө мэдэж, шийдэж баталдаг. Шүүх байгууллага хүнд загнуулдаг газар биш.Хэрэв тансаглаад байна гэж бодож байвал шүүхийн байрыг Сангийн сайд, Сангийн яамныхан шалгаж үзэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын зардал дээр яригдаж буй 50 гаран тэрбум төгрөгийг бид шийдэж өгч чадахгүй. Бусад зардлуудаа ч танах хэрэгтэй. Бодит хэрэгцээгээ төсөвлөөд оруулаад ирсэн гэж болохгүй. Цаашид төсвийн асуудал ярихад наанатай цаанатай, бодолцож үзсэн байх хэрэгтэй шүү.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч хуралдаан үргэжлилж байна

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.