?LIVE: Ж.Сүхбаатар: ҮХНӨ-тэй холбоотой 368 иргэний саналыг ТББХ-нд өгсөн
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодруулж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд улс төрийн 20 гаруй намууд нэгдэн тунхаг бичиг гаргасан. Мөн 180 мянган иргэд гарын үсэг цуглуулаад байсан. Ер ҮХНӨ-өөр ард нийтийнхээ санаа бодлыг сонсох нь зүйтэй гэж үзээд УИХ-ын тогтоол батлан гаргасан. Энэ удаад ҮХНӨ-ийг хүний эрхийг хамгаалах чиглэл, УИХ, ЗГ-ын зохистой уялдаа холбоог хангах чиглэлээр, Парламентын төлөөлөх чадварыг сайжруулах чиглэл , төрийн сүлдний асуудал зэргүүд багтаж байгаа. Бүлгийн хуралд байр сууриа нэгтгэж ярилцсан байгаа.
Миний хувьд тойрогтоо ажиллаад нийт 368 хүнээс бичгээр санал авсан. Тэдгээрийг авч үзвэл 2 асуудал дээр иргэд дэмжихгүй байгаа нь ажиглагдсан. Иргэдийн хувьд гишүүдийн тоог нэмнэ гэхэд 40% орчим нь дэмжиж, цаазын ял дээр эсрэг байр суурьтай байна. Үндсэн хууль бүх ард иргэдийн хувь заяатай холбоотой учраас бүх иргэдийн санаа бодлыг нэгтгэхэд нь чухал юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь дам утгаараа үнийн өсөлттэй хамаатай юм. Бид 1 тэрбум гаруй доллараар шатахуун ОХУ-аас импортолдог. Мөн гадны улс орнуудаас 1 тэрбум долларын хүнсний бүтээгдэхүүн импортлон авдаг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 гаруй хувиар өсөж, шатахууны үнийг зохиуцуулалт хийгээд барьж байна. Гэхдээ дэлхий даяар шатахууны үнэ өссөн учраас манай улсад өсөх нь ойлгомжтой. Шатахууны өсөлтийн үед арга хэмжээ авсан учраас 6%-ийн өсөлт гарсан, хэрэв аваагүй бол 20-30%ийн өсөлт гарах байсан.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдол нь хүн төрөлхтний ардчилал эрх чөлөөний төлөө байгаа ба үндэстний эв нэгдлээ бэхжүүлэх зорилготой юм. ҮХНӨ-ийг өөрчлөх журмын тухай хуулийг 11 жилийн өмнө гаргасан байдаг. Энэ үйл явц богино хугацааных биш. Наймдугаар сар гаргахад илүү бодитой болох байх гэж харж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.