С.Эрдэнэд халдсан Д.Алтанхуяг ч бас гэмтлийн зэрэг тогтоолгоно
С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ынхан XIV их хурлаа хийх үеэр Х.Баттулгын тэргүүлсэн АН-ын гишүүн Д.Алтанхуяг тайзан дээр гарч УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд халдаж, цохиж унаган тайзан дээгүүр чирсэн юм. Тус үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Тэгвэл өөр нэг эх сурвалж С.Эрдэнийн биед учирсан гэмтэл болон Д.Алтанхуяг ч бас цохиулсан байсан. Тиймээс хэн хэнийх нь биед учирсан гэмтлийн зэргийг ШШҮХ-гийн шинжээч эмч нараар тогтоолгоно гэсэн юм.
С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ынхан өнгөрсөн бямба гарагт Соёлын төв өргөөнд XIV их хурлаа хийх үеэр Х.Баттулгын тэргүүлсэн АН-ын гишүүн Д.Алтанхуяг тайзан дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан нь олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд халдаж, цохиж унаган тайзан дээгүүр чирсэн юм. Энэ үйлдэлд нь холбогдуулж түүнийг албадан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна.
Энэ талаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч П.Дэлгэрмаа “Тус дүүргийн VIII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төв өргөөнд энэ сарын 2-ны 13.00 цагийн үед АН-ын XIV их хурал зохион байгуулж байх явцад тус намын гишүүн А нь хурлын заалны тайз руу гарч, үг хэлж байсан Э-г түлхэн унагаж, бие, эрх чөлөөнд нь халдсан дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээлэл өгөв.
Өөр нэгэн эх сурвалж одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэгт үү, зөрчлийнх гэж шалгах уу гэдгийг одоогоор хараахан хэлэх боломжгүй. С.Эрдэнийн биед учирсан гэмтэл болон Д.Алтанхуяг ч бас цохиулсан байсан. Тиймээс хэн хэнийх нь биед учирсан гэмтлийн зэргийг ШШҮХ-гийн шинжээч эмч нараар тогтоолгож, тодорхойлуулна гэлээ.
“Зэс эрдэнийн хувь” компани байгуулж “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолго шороог ашиглаж зэс үйлдвэрийн иргэдийг ажлын байртай болгоно хэмээн иргэдийг залилсан хэрэгт холбогдсон Д.Алтанхуягийн эл үйлдэл нь хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрч буй билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.