"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Л.Хасар таалал төгсжээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн агсны хүү Л.Хасар бурхны оронд заларчээ.
Яруу найрагч Л.Хасар нь 1978 онд Улаанбаатар хотод төрж, 1993 онд дунд сургууль төгсжээ. Тэрбээр 2004 онд "Зүг чиггүй гурвалжин" номоороо Сэр-Одын нэрэмжит шагнал хүртсэн бөгөөд "Усан үзэмнээс нарны нулимс амтагдана", "Хэлбэр дүрсгүй орчлон", "Эхлэл, төгсгөл", "Нүдэн нуур" зэрэг шүлгийг бичсэн юм.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө өөрийн цахим хуудаснаа:
"Би чиний зүрхэнд өөрийгөө оршуулаад
Чамайг нэвт туучин одно
Чиний зүрхийг өвдөглөн өөр бүсгүйн өмнө сөгдөнө ай хорвоо" хэмээн тэрлэж байжээ.
Түүний гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.