СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-03

Сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр эрх баригч намын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрт тавигдах хяналт сайжирна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа улс орныхоо улс төрийн тогтолцоог парламентын засаглалтай байна гэж заасан. Гэтэл өнөөдөр гадаадын судлаачид Монгол улсыг нэгэн дуугаар “хагас парламентын засаглалтай” гэж дүгнэж байна.

Гэтэл Монгол улс 100 хувь парламентын засаглалтай буюу сонгодог парламентын засаглалыг бий болгох нь ардчилал, тусгаар тогтнол, түүнчлэн нийгэм, эдийн засгийн хөгжилд ч үлэмж сайн өөрчлөлт авчрах өөрчлөлт юм.

Тиймээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зүй ёсоор орсон боловч санал өгсөн гишүүдийн тоо хүрээгүй, мөн тухай үеийн Ерөнхийлөгчийнн санал, шахалтааас үүдэн батлагдаж чадаагүй үлдсэн өөрчлөлтийг санал болгон оруулж, ард түмнээр хэлэлцүүлэх нь зүйтэй.

Нэг. Сонгуулийн тогтолцоо

Сонгуулийн пропорциональ аргачлалыг нэвтрүүлснээр санал гээгддэг байдал арилж, олон намын төлөөлөл парламентэд суудалтай болсноор олон ургалч үзэл бодитой хэрэгжинэ. Түүнчлэн эрх баригч намын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрт тавигдах хяналт сайжирна.

Монгол улс 2012 онд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж ганцхан удаа хэрэгжүүлсэн түүхтэй. Энэ сонгуулиас бүрдсэн парламентыг сонгогчийн саналтай хамгийн ойрхон хувиар бүрдсэн парламент гэж зүй ёсоор дүгнэдэг.

Хоёр. Суудлын тоог нэмж, нэг гишүүний эрх мэдлийн давуу байдлыг багасгах

Монгол Улсын хүн ам өсөж, сонгогчдын тоо 1992 оныхоос даруй 1,5 дахин өссөн тул Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76 байгаа нь өнөөгийн нөхцөлд илэрхий цөөдөх болсон. Мөн гишүүд нөлөөнд автахгүй, хуйвалдахгүй байх хамгийн бага тоог 120 гэж тогтоосон судалгааны дүн буй.

Энэ нь хууль тогтоох байгууллага,гүйцэтгэх эрх мэдлийн ажлын үр дүнтэй байдлыг тооцоход хамгийн тохиромжтой аргачлалд тооцогддог.

Өнөөдөр нэг гишүүн нэгэн зэрэг 2-3 Байнгын хороонд ажиллаж байгаа нь ажлын чанар, хэлэлцэн баталж хуулийн чансаанд шууд нөлөөлдөг. Оролцоо хангагдах нь маш сул. Харин

Гурав. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл, уялдаа холбоог зохистой болгох

Энэ бол та бидний мэдэх давхар дээлийн тухай санал юм. Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх нь эргээд Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг Улсын Их хурал нь бүрэн дүүрэн ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх, эргээд Засгийн газрын тогтвортой ажиллах нөхцөл боломжийг хязгаарлах буюу тогтворгүй байдалд орох эрсдлийг нэмэгдүүлж байна.

УИХ-ын гишүүн биш сайд нарыг гишүүд үл тоомсорлох байдал бодитой оршдог. Түүнчлэн парламентын тогтолцооны амин сүнс нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газар байдаг. Энэ институц амжилттай, үр дүнтэй ажиллаж байж парламентын засаглал хөгжинө.

Дөрөв. Төрийн институцүүдийн эрх, үүргийг тодорхой болгон тогтолцооны хоёрдмол байдлыг арилгах

Эхэнд дурдсан “хагас парламентын засаглалтай” гэж хэлэгддэгийн шалтгаан. Нөгөө хагас эрх мэдэл нь Ерөнхийлөгчид ноогдож байгаа дүр зураг харагдана. Учир нь Монголчууд Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгодог байдал нь түүнийг гүйцэтгэх засаглалын ажилд оролцох бодит нөхцөлийг буй болгодог гэж үздэг.

Ерөнхийлөгч ард түмнээс дэмжлэг авсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Засгийн газарт чиглэл өгөх шаардлага гардаг нь ийм дүгнэлт хийх үндэслэл болсоор ирсэн. Энэ нь парламентын засаглалын зарчимд нийцдэггүй буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчмыг алдагдуулдаг.

Тиймээс Ерөнхийлөгчийг парламентын өргөтөгсөн хуралдаанаас сонгодог байх нь зүйд нийцнэ. Ингэснээр Монгол Улс парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишигт орж, сонгуулийн тоо багасаж,

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сандаг
1 жилийн өмнө
202.131.250.70

Хоёр танхимтай биш иргэдийн иргэдээ сонгох шууд сонголтын зарчимгүй намуудын дэвшүүлсэн хүн сонгодог учир хагас парламент гэдэг ньзөв.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.