Ази тивийн АШТ-д манай 28 бөх хүч үзнэ

Бөхийн төрлүүдийн 2022 оны 15 болон 20 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлж байна. 

Энэ сарын 2-10-ны өдрүүдэд Бахрейн улсын Манама хотод зохион байгуулагдах тус тэмцээнд оролцох манай улсаас дасгалжуулагч ОУХМ П.Сумъяа, Л.Энхбаяр, Б.Идэрсайхан, спортын мастер Ё.Батдархан, Д.Гал-Эрдэнэ, Б.Өсөхбаяр, У.Оюунбаяр нараар удирдуулсан 28 бөх зодоглоно.
Азийн аваргад барилдах Монголын баг тамирчид:

U15 насны ангилал:

Хөвгүүд

38 кг: Б.Анартулга (Дархан-Эрхэт Майнинг)
41 кг: У.Буянхишиг (Дархан-Эрхэт Майнинг)
44 кг: А.Мөнхтөгс (Орхон, Ирээдүйн одод)
48 кг: М.Аманбек (Дархан-Эрхэт Майнинг)
57 кг: М.Сумъяабазар (Дархан Эрхэт Майнинг)
62 кг: Д.Шинэхүү (Дорноговь)
68 кг: Г.Анхбаяр (Хөвсгөл)
75 кг: Э.Бямбадорж (Орхон, Ирээдүйн одод)
85 кг: Б.Нямдорж (Завхан)

Охид

42 кг: Б.Мөнхцэцэг (Дорноговь)
46 кг: Г.Сарнай (Баянзүрх дүүрэг)
50 кг: Б.Ариунзул (Төгс)
54 кг: Ү.Мягмарбаяр (Хөвсгөл)
62 кг: Ү.Мөнгөнчимэг (Төв)

U20 насны ангилал:

Эрэгтэйчүүд

57 кг: Л.Мөнх-Од (Төв)
61 кг: Э.Энхболд (Төв)
65 кг: П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
70 кг: Т.Баатарцогт (Хасу-Мегастарс)
74 кг: Б.Батбаяр (Хасу-Мегастарс)
79 кг: Т.Дэмчигдорж (Их Монголын хүчтэн)
86 кг: Н.Батбилгүүн (Төв)
92 кг: Б.Ган-Эрдэнэ (Төв)

Эмэгтэйчүүд

50 кг: Э.Золжаргал (Төв)
53 кг: Э.Буман-Аюуш (Баянхонгор)
55 кг: Б.Хишигсүрэн (Баянхонгор)
62 кг: Б.Хоролгарав (Спортын төв сургууль)
65 кг: А.Даваажаргал (Налайх, Голомт)
76 кг: М.Марал (Хасу-Мегастарс)

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Долоодугаар сарын 2-ны өдөр /Бямба гараг/

15:00-18:00 15 хүртэлх насны сонгомол бөхийн хэсгийн болон дагах барилдаан
22:00-00:00 15 хүртэлх насны сонгомол бөхийн шигшээ барилдаан

Долоодугаар сарын 3-ны өдөр /Ням гараг/

15:00-18:00 15 хүртэлх насны охидын чөлөөт бөхийн хэсгийн болон дагах барилдаан
22:00-00:00 15 хүртэлх насны охидын чөлөөт бөхийн шигшээ барилдаан

Долоодугаар сарын 4-ний өдөр /Даваа гараг/

15:00-18:00 15 хүртэлх насны хөвгүүдийн чөлөөт бөхийн хэсгийн болон дагах барилдаан
22:00-00:00 15 хүртэлх насны хөвгүүдийн чөлөөт бөхийн шигшээ барилдаан

Долоодугаар сарын 5-ны өдөр /Мягмар гараг/

15:00-18:00 20 хүртэлх насны сонгомол бөхийн /55-63-77-87-130кг/ хэсгийн болон дагах барилдаан
22:00-00:00 20 хүртэлх насны сонгомол бөхийн шигшээ барилдаан

Долоодугаар сарын 6-ны өдөр /Лхагва гараг/

15:00-18:00 20 хүртэлх насны сонгомол бөхийн /60-67-72-82-97кг/ хэсгийн болон дагах барилдаан
22:00-00:00 20 хүртэлх насны сонгомол бөхийн шигшээ барилдаан

Долоодугаар сарын 7-ний өдөр /Пүрэв гараг/

15:00-18:00 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн /50-55-59-68-76кг/ хэсгийн болон дагах барилдаан
22:00-00:00 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ барилдаан

Долоодугаар сарын 8-ны өдөр /Баасан гараг/

15:00-18:00 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн /– 53-57-62-65-72кг/ хэсгийн болон дагах барилдаан
22:00-00:00 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ барилдаан

Долоодугаар сарын 9-ний өдөр /Бямба гараг/

15:00-18:00 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн /– 57-65-70-79-97кг/ хэсгийн болон дагах барилдаан
22:00-00:00 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ барилдаан

Долоодугаар сарын 10-ны өдөр /Ням гараг/

15:00-18:00 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн /–61-74-86-92-125кг/ хэсгийн болон дагах барилдаан
22:00-00:00 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ барилдаан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.