?LIVE: Хүлэгү ханы 1265 онд байгуулсан Аладагийн зуны ордны туурийг илрүүлжээ

Монголын судлаачид Турк улсын нутгаас Ил Хан Хүлэгүгийн зуны ордны туурийг илрүүлжээ.

МУИС, ИКЧИС-ийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид Ил хаант улсыг үндэслэгч, Чингис хааны ач хөвгүүн Хүлэгү ханы 1265 онд байгуулсан Аладагийн зуны ордны туурийг нээн илрүүлсэн байна. Судлаачид БНТУ-ын Ван мужийн нутагт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зургаадугаар сарын 2-18-ны өдрүүдэд хайгуул, судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хамтарсан археологийн судалгааны үр дүнд

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр:

-Дээврийн нүүр ваар дүрсэлсэн амьтны дүрслэл нь Хархорумаас олддог дээврийн чимэглэлтэй ижил байсан бөгөөд эдгээрийн дотор ногоон, хөх гадаргуутай, цагаан саарал дээврийн ваарны үлдэгдэл байна. Ваар олдсон газарт мөн ойролцоогоор 1200×1200 метрийн хэмжээтэй хэрэм байсан нь агаараас авсан зургаас ажиглагдсан. Мөн Ван нуурын Акдамар аралд байдаг Армяны Христийн сүмийн зүүн дээд хананд монгол язгууртны морь унасан чулуун хөрөг байсан.

Цаашид Хүлэгү ханы байгуулсан Аладагийн ордон, хотын туурийг хоёр орны төрийн ивээл дэмжлэгээр яаралтай малтан судлах шаардлагатай байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.