"Бүрдэл Майнинг" ХХК Туул голд бохир усаа нийлүүлж байжээ

"Бүрдэл Майнинг" ХХК усны стандартаас хэтэрсэн бохир усыг Туул голд нийлүүлж байжээ. Тус үйлдэл нь удаа дараа давтагдсан тул "Бүрдэл Майнинг" ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалсан байна.

Төв аймгийн Заамар сумын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй "Бүрдэл Майнинг" ХХК нь уурхайн ухлагын талбайн шүүрлийн усыг шавхан зайлуулахдаа бүрэн тунгаалгүй Туул голд нийлүүлж байжээ. Уг аж ахуй нэгж нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бохир ус нийлүүлж, мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр дахин нийлүүлж байсныг тогтоосон тул "Бүрдэл Майнинг" ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалсан байна.

289506447 5248744368517351 268541914001552431 n

290810437 5248744511850670 6070317574643054503 n

291393358 371375358463573 8740191346098017378 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.