ГХЯ: Жэжүд алга болсон монгол иргэдийг одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй

Өмнөд Солонгосын засгийн газар зургаадугаар сарын 1-нээс Жежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явж, хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан Монголын 23 иргэний талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Өмнөд Солонгосын талаас албан ёсоор манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. . Тиймээс визны зөрчилтэй гэж үзэхэд эрт байна." гэх хариултыг өглөө 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.