СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-27

Барилгын компанийн хариуцлагагүйгээс болж дөрөв хоногт дөрвөн залуу нас барлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос барилгын талбайд кран унасан ослын талаар болон цаашид урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт "Барилгын талбайд гарсан ослуудын шалтгаан нөхцөлийг үнэн зөв тодруулж, хохирогчдын гэр бүлд болон олон нийтэд бодит мэдээллийг хүргэн, хууль эрх зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхээр МҮЭ-ийн холбооноос ажлын хэсэг гаргажээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Эрдэнэбат:

 -“Номин реалтор” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй барилгын талбайд энэ сарын 22-ны лхагва гаргийн 12.50 цагийн үед өргөгч цамхаг унаснаас хоёр ажилчин нь амиа алдсан. Мөн маргааш нь “Маршал таун” хотхоны дотор барьж буй барилгын өргөгч төхөөрөмж унаж хоёр хүн осолдсон хэрэг гарсан. Гэтэл өнөөдөр дахин Баянгол дүүргийн нутагт иргэн Ө-ийн хоёр давхар байшингийн суурийг цутгаж байсан Э /18 настай эрэгтэй/, Д /24 настай эрэгтэй/ нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокт даруулж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Барилгын компанийн захирлууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хувцас, малгай төдийхнөөр ойлгож, хариуцлагагүй хандаж байна. Наадам болохоос өмнө барилгын ажлаа дуусгая л гэдэг. 

Залуучууд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ямар ч ойлголтгүй. Хий гэснийг нь л хийж байна. Ийм нөхцөл, байдлаас болж хүний алтан амь эрсдэж байна. Гэтэл үүнийг тоож байгаа хүн алга, найр наадам л яриад байх юм. Залуучууд маань эрүүл ахуй, аюулгүй байдал хангаагүй газарт бүү ажил. Аминаас илүү ажил гэж үгүй.

гэв.

 


Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.