Замын засварт шинэ технологи нэвтрүүлжээ

Зам засвар, арчлалтын шинэ төрлийн авто машин, техник тоног төхөөрөмжийг авто замын салбарт нэвтрүүлж ашиглаж байна.

Тодруулбал, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баруун бүсийн авто замын коридор, хөрөнгө оруулалтын хөтөлбөр” –ийн хүрээнд “Авто замын засвар арчлалтын техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил” гүйцэтгэх гэрээний дагуу “Мехлопат” ХХК-аас манай улсад зургаан төрлийн машин механизм, программ хангамжийг нийлүүлсэн. Тус машиныг Лүн-Дашинчилэн чиглэлийн замын ээлжит засварт ашиглаж байна. 

 288461934 774316980232640 2865995417580501234 n

Chip sealer болон Slurry sealer гэсэн хоёр төрлийн тоног төхөөрөмж нь авто замын асфальбетон хучилтад гадаргуун боловсруулалт хийх зориулалттай бөгөөд технологийн хувьд олон давуу талтай юм. Chip sealer  машин нь хуучин хучилт дээрх хог шороо, тоосыг шүүрдэх, үлээлгэх аргаар цэвэрлэснээр битумын барьцалдалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.  .

 289100424 343561017959363 7678272654084557289 n

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ч.Сугармаа "Slurry sealer машины хувьд хольцонд орох дүүргэгчийн хэмжээ 5 мм хүртэл ширхэглэлтэй байдаг. Энэ нь хучилтын зузааныг нэмэхгүй, харин өгөршиж, элэгдсэн хучилтын дүүргэгчийг холбох, ан цав, хагарлыг бөглөснөөр хучилтын доод үеүдэд ус нэвчихээс сэргийлснээр хучилтын эвдрэлийг зогсоох, сааруулах боломжтой. Эдгээр машинаар ээлжит засварын ажлыг тогтмол хугацаанд хийж  засвар арчлалтын хөрөнгийг хэмнэж, хөдөлгөөний бэлэн байдлыг хангах, аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэх юм" хэмээн хэллээ.

 viber image 2022 06 26 21 58 23 481

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Эдгээр машиныг өнгөрсөн жил монголдоо оруулж ирсэн. Түүнээс өмнө бид инженер, техникийн ажилчдадаа сурган, бэлтгэж байгаад ийнхүү ажиллуулж байна. Ашиглалтын хугацаа нь 15-20 жил. Хучилт хийхэд өртөг өндөр, цаг хугацаа их шаарддаг байсан. Энэ машин нь өмнөх хучилт хийж байсан технологиудтай харьцуулбал өртөг хямд, түргэн хугацаанд засвар, хучилт хийх боломжтой" гэв. 

 viber image 2022 06 26 21 58 24 728

Манай орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, тээврийн хэрэгслүүд даац хэтрүүлэн зорчдогоос замын эвдрэл хурдацтай явагддаг. Түүнчлэн зам засварын ажилд ихээхэн хэмжээний төсөв, зардал, хүн хүч, цаг хугацаа шаардддаг билээ. болно.

viber image 2022 06 26 21 58 30 523

289644234 704467507306007 1333390608176173471 n

288466904 386940706833119 131045508720788850 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.