Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу өнөөдрөөс нийтийн тээврийн автобус цагаар явж эхэллээ.
Тодруулбал, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар үйлчилнэ.
Цагийн хуваарь:
Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.
Үйлчилгээний цагийн зохицуулалтыг нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.
"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.
Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад том хүн 20,000 төгрөг, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.