ГССҮТ сувилагчдынхаа цалинг 10-25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, удирдлагын багийн гишүүдийн хамт төвийнхөө нийт сувилагч нарын нийгмийн баталгааг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сувилагч нартай өргөтгөсөн уулзалт зохион байгууллаа.

289559565 1181478099059427 3944129456309480559 n

Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх болсон тухай сайхан мэдээг танилцууллаа.

"Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр"-т тусгасан "Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд

  • Тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь
  • Тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь
  • Эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар тус тус 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад "Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн 1 удаагийн мөнгөн урамшууллыг 2022 оны 07 дугаарын сарын эхний цалин дээр олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Мөн 2022 оны 05 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 49 тоот тушаал дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг танилцуулсан байна.

289501474 1181478162392754 8974435606331014030 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.