СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргасан байна. 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар МИАТ компанид Франкфурт чиглэлд 7, 8, 9-р сард долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэх чиглэлийг ЗГ-аас гаргасан учраас шаардагдах санхүүжилтийг гаргаж байна. 

Үүний цаад зорилго нь МИАТ компани одоогоор Европ руу, Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа нисэж байна. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулаад 7,8,9-р сард долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэх чиглэлийг ЗГ-аас гаргасан учраас шаардагдах санхүүжилтийг гаргаж байна. 

Тиймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниуд, тур операторууд Европоос ирэх жуулчдад МИАТ компанийн нислэгийн хуваарийг түлхүү сурталчилж хамтран ажиллахыг хүсэж байна. 

МИАТ компани одоогийн байдлаар өргөн биетэй ганц Боинг 767 онгоцтой. Үндсэндээ түрээсийн биш боловч МИАТ-ын өөрийнх нь бүрэн өмч болж чадаагүй олон жил болсон. Ингээд МИАТ компани өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглаж, 4.7 сая долларыг АНУ-ын банканд төлснөөр энэ онгоц МИАТ-ын бүрэн эзэмшилд шилжин орж байна.

Өөрийн санхүүгийн нөөц бололцоог онгоцны сүүлийн төлбөрт хийсэн учраас санхүүгийн таагүй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Нислэгийн аюулгүй байдал өсөн нэмэгдэх, нислэгт саад учруулахгүй гэсэн үүднээс ЗГ энэ шийдвэрийг гаргалаа.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар улсын төсөвт төвлөрүүлэхээр баталсан навигацийн үйлчилгээний орлогод нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийж, чөлөөлөх, цаашид навигацийн үйлчилгээний орлогоос татаас олгох тогтолцоо бүрдүүлж, хэрэгжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нарт даалгалаа.

Олон улсын эрх зүйн зохицуулалттай зөрчилдөхгүй, дотоодын агаарын тээвэрлэгчдийн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг чөлөөлж, цаашид хөөрөлт, буултын навигацийн орлогоос татаас олгосноор агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд нэн чухал дэмжлэг болох бөгөөд цаашлаад нислэгийн тийзний үнэ буурах, жуулчны урсгал нэмэгдэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.

Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн (МИАТ ТӨХК, “Аэромонголиа” ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйс ХХК) үйл ажиллагааг тогтворжуулахад хэрэгцээтэй 145 тэрбум төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгох нэмэлт нэг их наяд төгрөгийн зээл олголтын гүйцэтгэлтэй уялдуулан, батлагдсан хүүгийн татаасын хэмжээнд багтаан шийдвэрлэхээр болжээ.

Дарханы замын асуудлаар тухайд замын ажлын явц муугүй байна. Иргэд Улаанбаатараас гараад Баянчандмань сумын түр зам муу байна гэж байгаа. . Баруунхарааг тойрч байгаа түр зам бороотой үед зорчиход хүнд байгаа. Баруунхараагийн гүүрний наад талаас эхлээд сэтэрхий хөтлөөр даваад уруудах хүртэлх замыг наадмын өмнө хатуу хучилттай болгоно. Намар аравдугаар сард сэтгүүлчдийн хамтаар Дарханы зам руу явна гэлээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.