Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг нэмжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан шинэ “Хамтын гэрээ” энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа.

2023 оныг дуустал хоёр жилийн турш хэрэгжих “Хамтын гэрээ”-нд хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэлт тусгагдсаны нэг нь цалин, хөнгөлөлтийн тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн “Хамтын гэрээ”-нд нийт ажилтны цалинг 10 хүртэл хувиар, үйлдвэрийн ажилтанд олгодог орон сууцны хөнгөлөлт дэмжлэгийн 12 сая төгрөгийг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан.

Энэ заалтыг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/346 тоот тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтны цалинг зургаадугаар сарын нэгний өдрөөс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ.

Ингэснээр тус Хамтын гэрээнд заасан “Үйлдвэрийн ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх” зорилт биеллээ олж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.