СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-05-30

"Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд ЭМД-аа төлсөн байх ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон. 

Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх учиртай. Энэ талаар Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар /ЭМДЕГ/-ын дарга Л.Бямбасүрэн,

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2-т  Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна хэмээн заасан байдаг. Хуулийн дагуу ажил эрхлэгч, ажил олгогч талууд хувь тэнцүү хэмжээгээр даатгалаа төлөөд явж байгаа. Тодруулбал, ажил олгогч хоёр хувь, ажил эрхлэгч цалингаасаа хоёр хувийг тус тус төлсөн байх ёстой. Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй буюу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуус 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байхыг шаардана. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний нэг хувьтай тэнцэх хэмжээний дүн юм гэсэн.

Эрт илрүүлэгийн үзлэгт хамрагдах иргэн 2019 онд 38,400 төгрөг, 2020-2022 онд 50,400 төгрөг буюу нийт 189,600 төгрөгийг Даатгалын тухай хуульд заасны дагуу төлсөн байх шаардлагатай. Иймд даатгуулагч та өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn хаягаар орж шалгах боломжтой.

Мөн E-barimt болон E-daatgal аппликэйшнээр дамжуулан 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой бөгөөд таны шимтгэл 15-30 минутад баталгаажна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.