Ц.Төрхүү: Улаанбаатар хотын ундны ус эрүүл, аюулгүйн шаардлагыг бүрэн хангаж байгаа

Нийслэлчүүдийн хувьд нийт 10 эх үүсвэрээс ундны усаа авдаг. Тэрхүү эх үүсвэрүүдээс авсан усыг эрүүл, аюулгүйгээр иргэдэд хүргэх ажлыг Ус сувгийн удирдах газар /УСУГ/ ОНӨААТҮГ хийж гүйцэтгэдэг.

Өдгөө 63 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус байгууллага нь цэвэр усны 586 км, бохир усны 295.5 км шугам сүлжээг хариуцаж буй. Мөн энэхүү байгууллагын 1823 ажилтан 24 цагийн турш хотын хүн амыг стандартад нийцсэн ундны усаар хангаж, бохир усыг татан зайлуулах
үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГын дарга Ц.Төрхүү ийн ярилаа.

-Гэр хороололд нэг хүний усны хэрэглээ хоногт 8-15 литр байхад, байшин хороололд 160-200 литр байдаг. Ийм том ялгаа гарч байгаа учраас иргэд усаа хэмнэх хэрэгтэй. Усаа хэмнээд, зөв зохистой ашиглаж сурвал цаашдаа ч тэр хандлагаараа амьдрах болов уу гэж бодож байна.

Иймд манай байгууллагын зүгээс өсвөр насныханд энэ сэдвийг сайтар сурталчилж, Боловсрол,
шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газартай хамтран сургалтын хөтөлбөрт нь оруулан ажиллаж байгаа.

-Усны менежментийг шинэчлэн сайжирч байгаа ч шинээр барьсан орон сууцуудын хэрэглээний ус
зэвтэй гарч байна гэсэн гомдол гарч буйн шалтгаан нь юу вэ?

-УСУГ нь Улаанбаатар хотын ундны усыг газрын гүнээс авахаас Орон сууц, нийтийн аж ахуйн
удирдах газрын ус дулаан дамжуулах төв хүртэл дамжуулах ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэ хоорондох бүх үйл явцад ундны усыг лабораторийн бүрэн шинжилгээнд хамруулдаг.

Хоногт нийт 300 гаруй цэгээс 1000 орчим дээж авч шинжлэхэд бидний дамжуулж буй ус ундны
усны стандартыг хангаж байна гэсэн үр дүн гарч байгаа. Мөн манай байгууллагаас даралттай ус
дамжуулдаг учраас зэвтэй ус хүргэх боломжгүй. Тэгэхээр шинэ орон сууцууд шаардлага хангасан шугам сүлжээ ашиглаж байгаа эсэх асуудал яригдах юм хэмээлээ.

Ус бидний амьдралын чухал нэгэн эд эс боловч өдгөө хүн төрөлхтөн энэхүү амин чухал зүйлээ хайрлаж, гамнаж чадахгүй байгааг илтгэх дараах судалгааг хүргэе.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.