СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-02

УСУГ-аас "Ус зурцгаая" сэдвийн хүрээнд гар зургийн уралдаан зохион байгуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан "ТОМ БАЯР" хүүхдийн баярын арга хэмжээ болов.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Ус сувгийн удирдах газар , Монголын мянганы сорилтын сантай хамтран 50 хүүхдийн дунд "Ус зурцгаая" сэдвийн хүрээнд гар зургийн уралдаан зохион байгуулжээ.

Уралдаан оролцсон багачууд Шидэт шингэнээр зуръя, Химийн урвалж ашиглан зураг зурах төрлүүдэд оролцсон бөгөөд зураг зурсан хүүхэд бүрийг үлгэрийн ном, амттанаар урамшуулж, фото зургийг нь авч хэвлэж өглөө.

Мөн Дусалхүү, Дусал-охинтой зургаа авахуулья үйл ажиллагааг зохион байгуулж хүүхэд багачуудын дуртай зүйлсээр хүсэл мөрөөдлийг нь хөглөн баяр дээр нь баяр нэмлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.