“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т тэнцсэн байгууллагуудад батламж өгөв
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т тэнцсэн 23 аж ахуйн нэгж, 14 ТББ-д батламж гардуулан өглөө.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний сонгон шалгаруулалтад тэнцсэн 23 аж ахуйн нэгж, 14 төрийн бус байгууллагад ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХБХХЕГ-ын дарга Э.Тамир нар оролцож “Батламж” гардууллаа. Энэхүү хөтөлбөр нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусгайлсан ажлын байранд тогтвортой ажиллуулах зорилготой гэдгийг онцолж байсан юм.





Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.