СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2022-06-06

🔴 LIVE: Нийгэмд гадуурхагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ анхаарахыг хүслээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй, уналт таталттай хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл ЭМЯ-ны удирдлагуудад шаардлага хүргүүлж байна. Эцэг эхийн төлөөллүүд Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг гарч ирж асуудлыг шийдвэрлэтэл суултаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөл:

Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах олон конвецид нэгдэн орсон. Гэвч өнөөдөр Монголд бодит нөхцөл байдал дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байна. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, тархины саа, саажилттай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр энд цуглаад байна. Бид маш олон удаагийн жагсаал, шаардлагыг хүргүүлж байсан ч асуудлыг хүлээж авлаа, яаралтай шийдвэрлэж, арга хэмжээ авна гэж хэлдэг ч өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гарахгүй байсаар байна. Өнөөдөр манай хүүхдүүдийн Монгол Улсын эрүүл, амьд явах, аюулгүй орчноор хангагдах эрхүүд хязгаарлагдсаар байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээний тэтгэмж хангалтгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авч байгаа 188 мянган төгрөгөөр хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, уналт таталттай, гуурсаар хооллодог хүүхэд амьдрах уу гэж энэ албаны хүмүүсээс асуумаар байна. Бидний хүүхдүүдийн өвчнөөр тоглохоо болих хэрэгтэй. ЭМЯ-наас ямар ч арга хэмжээ авалгүй, сэтгэл гарган ажиллахгүй байгаад гутарч бас гомдож байна.  

Хөдөлмөрийн насны ээж, аавууд хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байх шаардлагатай хүүхдээ харахаас өөр сонголтгүй. Тиймээс Үндсэн хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалахад онцгой анхаарахыг төрөөс хүсмээр байна.

Байнгын асаргаатай хүүхдүүдийн сурах, хөгжих эрхийг хангаж, амьдрах зардлын тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардмаар байна. Мөн эмчилгээ, эмийг нь тасалдуулахгүй байх тал дээр анхаарч сэтгэл гаргамаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төр засгаас орхиод олон өнгөрч байна. гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.