Өнөөдөр манай таеквондочид гран при тэмцээнд тулалдана

Болгар улсын Софи хотноо паратаеквондогийн дэлхийн гран при тэмцээн өнөөдөр /6 сарын 6-ны өдөр/ зохион байгуулагдана. 

Chuluut 01 01 (8) 

Дэлхийн чансааны эхний 16 тамирчин өрсөлдөх эрхтэй, чансаа өндөр Софи гран при тэмцээнд манай улсаас паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, П.Тэмүүжин нарын удирдлага дор дараах тамирчид өрсөлдөнө. 

  • К44 ангиллын эрэгтэйчүүдийн -63кг жинд дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ
  • К44 ангиллын эмэгтэйчүүдийн -47кг жинд дэлхийн аварга Х.Энхтуяа
  • К44 ангиллын эрэгтэйчүүдийн -70кг жинд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Б.Шинэбаяр
  • К44 ангиллын эрэгтэйчүүдийн -58кг жинд О.Энхтүвшинзаяа

Манай баг, тамирчид Софи хотноо хүрэлцэн очоод байгаа бөгөөд Монгол улсаас Болгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Саянаа хүлээн авч, тэмцээнд амжилт хүслээ. 

284965620 390542706463697 1841625601029642260 n

Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 15 цагт эхлэх ба манай тамирчдын оноолт гарчээ. 

286384222 558224999210473 7998300068959258625 n

286409271 558224809210492 6856905321416188608 n

285617215 558224775877162 3506606274792908526 n1

286460774 558224839210489 5188595940604524231 n

 

Таеквондогийн спортыг дэмжигч спортын дагнасан мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг паратаеквондогийн гранпри тэмцээний бүх дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.